Баянзүрх дүүргийн Жендэрийн салбар хорооны хуралдаан боллоо
Баянзүрх дүүргийн Жендэрийн салбар хорооны хуралдаан өнөөдөр болж, дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан, салбар хорооны гишүүд болон Жендэрийн Үндэсний хорооны ахисан түвшний сургагч багш Л.Энхээ оролцлоо. Хуралдаанаар 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт, салбар хорооны бүрэлдэхүүн болон ажиллах журмын шинэчлэл, жендэрийн хариуцлагатай бодлого төлөвлөлт, сургалт зэрэг гол асуудлуудыг хэлэлцэв.
Мөн салбар хорооны үйл ажиллагааг эрчимжүүлэх, гишүүдийн чадавхыг нэмэгдүүлэх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах дүүргийн стратеги төлөвлөгөөг боловсруулах, төрийн байгууллагуудын жендэрийн бодлого хэрэгжилтийг сайжруулах чиглэлүүдийг танилцуулж, цаашдын ажлын зохион байгуулалтын талаар зөвлөмж өглөө.
Түүнчлэн төрийн байгууллагуудын ажил, амьдралын тэнцвэрийг дэмжих, бага насны хүүхэдтэй ажилтанд уян хатан нөхцөл бүрдүүлэх, жендэрийн мэдлэг олгох сургалт, нөлөөллийн ажиллагааг иргэд, олон нийтэд чиглүүлэн идэвхжүүлэхийг онцлон чиглэл болгов.










Leave a comment