Шинэ мэдээ

Баянзүрх дүүрэгт нийтийн байрнуудад хяналт, шалгалтын ажил хийж байна

Баянзүрх дүүрэгт нийтийн байрнуудад хяналт, шалгалтын ажил хийж байна 
   Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу нийтийн байрнуудад эрүүл ахуй, гал болон цахилгааны аюулгүй байдал шаардлага хангасан эсэхэд хяналт шалгалт хийж байна. Шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлтийг боловсруулах аж.
Шалгалтаар гал түймрээс урьдчилан сэргийлэх анхан шатны багаж хэрэгсэлгүй байх, уурын зуухны галлагааны аюулгүй байдлыг хангаагүй зэрэг зөрчлүүд илэрч байгаа учир иргэд болон аж ахуйн нэгжүүд галын аюулаас урьдчилан сэргийлж, холбогдох дүрэм журмыг чанд мөрдөх шаардлагатай байгааг Засаг дарга онцоллоо. 
Баянзүрх дүүрэгт нийт 222 нийтийн байр байдаг бөгөөд холбогдох албаныхан болон хамтарсан баг өдөрт 7–8 байранд шалгалт хийж, аюулгүй байдлын зөвлөмж, зөвлөгөө өгөн ажиллаж байна.
Мөн шинэ жилийн баяр ойртож буйтай холбогдуулан сендвичэн байрнуудын галын аюулгүй байдалд онцгой анхаарч, гэрлэн чимэглэлээс гал алдах эрсдэл өндөр байгааг иргэдэд анхаарууллаа 
Энэхүү шалгалтаар торгууль оногдуулахгүй бөгөөд иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг хангах, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх зорилготой юм.
Түүнчлэн он солигдох өдрүүдэд иргэд, аж ахуйн нэгжүүд салют хэрэглэх нь нэмэгддэг тул зөвхөн зөвшөөрөгдсөн газраас худалдан авч, анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.
May be an image of text that says '滋 ১১২৫ O БАЯНЗУРХДУУРЭГ БАЯНЗУРХ ДУРЭГ'May be an image of text that says '法法定 БАЯНЗУРХДУУРЗГ БАЯНЗУРХ ДУРЭГ'May be an image of textMay be an image of textMay be an image of textMay be an image of textMay be an image of text

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Facebook

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Шинэ мэдээ

Баянзүрх дүүргийн удирдах ажилтнуудын I шуурхай зөвлөгөөн боллоо

Баянзүрх дүүргийн удирдах ажилтнуудын I шуурхай зөвлөгөөн боллоо    Баянзүрх дүүргийн удирдах...

Шинэ мэдээ

ШШГЕГ-ын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид шинэ жилийн арга хэмжээ зохион байгууллаа

ШШГЕГ-ын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид шинэ жилийн арга хэмжээ...

Шинэ мэдээ

Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийг амжилттай зохион байгууллаа

Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийг амжилттай...

Шинэ мэдээ

Баянзүрх дүүргийн 2026 оны төсвийн төслийг ДИТХ-д өргөн барилаа

Баянзүрх дүүргийн 2026 оны төсвийн төслийг ДИТХ-д өргөн барилаа    Баянзүрх дүүргийн...