Шинэ мэдээ

Баянзүрх дүүргийн 2026 оны төсвийн төслийг ДИТХ-д өргөн барилаа

Баянзүрх дүүргийн 2026 оны төсвийн төслийг ДИТХ-д өргөн барилаа
   Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийн ирэх оны төсвийн төслийг боловсруулсныг Засаг дарга Г.Жаргалсайхан өнөөдөр Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Мэндсайханд өргөн барилаа.
Үүнтэй холбоотойгоор Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөл хуралдлаа. Хурлын зөвлөлөөс гаргасан шийдвэрээр Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус VII хуралдааныг энэ сарын 18-нд хуралдуулахаар товлов.
Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус VII хуралдаанаар,
✅Төрийн дээд шагналд уламжлах тухай,
✅Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай,
✅Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны тайлан танилцуулах тухай, Эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргыг сонгох тухай,
✅Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийн журам боловсруулах ажлын хэсгийн тайлан танилцуулах тухай,
✅Баянзүрх дүүргийн газар зүйн нэрийн мэдээллийн сангийн жагсаалтыг дэмжих тухай,
✅Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын үйл ажиллагаатай танилцах ажлын хэсгийн тайлан танилцуулах тухай,
✅Баянзүрх дүүргийн 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт дүгнэх тухай,
✅Баянзүрх дүүргийн 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай,
✅Баянзүрх дүүргийн 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай,
✅Баянзүрх дүүргийн 2026 оны төсөв батлах тухай асуудлуудыг хэлэлцэнэ.
May be an image of textMay be an image of one or more people, newsroom and textMay be an image of one or more people and textMay be an image of one or more peopleMay be an image of one or more people and text

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Facebook

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Шинэ мэдээ

Сурагчдад эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээлэл хүргэлээ

Сурагчдад эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээлэл хүргэлээ Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвөөс “Шинэ...

Шинэ мэдээ

Гал морин жилийн сар шинийн баярыг угтан “Минимал дээл” үзэсгэлэн зохино байгууллаа

Гал морин жилийн сар шинийн баярыг угтан “Минимал дээл” үзэсгэлэн зохино байгууллаа...

Шинэ мэдээ

“Амар байна уу-2026” үзэсгэлэн худалдааны үеэр Баянзүрх дүүргийн соёлын ордны урлагийн тоглолт зохион байгуулагдлаа

“Амар байна уу–2026” Сар шинийн үзэсгэлэн худалдааны үеэр Баянзүрх дүүргийн Соёлын ордны...