Шинэ мэдээ

Баянзүрх дүүрэг нийслэлийн хэмжээнд хуванцар хог ангилан ялгалтын уралдаанд тэргүүн байр эзэллээ

Баянзүрх дүүрэг нийслэлийн хэмжээнд хуванцар хог ангилан ялгалтын уралдаанд тэргүүн байр эзэллээ 
   Нийслэлийн гэр хорооллын 85 хороонд дахивар ангилан ялгалтыг эрчимжүүлэх, иргэн, ААНБ, төрийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор 2025 оны 11 дүгээр сарын 6-25-ны өдрүүдэд “Эс И Эс Эл Смарт Солюшн” ХХК-аас хуванцар хог хаягдлыг ангилан ялгах уралдаан зохион байгуулсан билээ.
Тус уралдаанд Баянзүрх дүүргийн 11, 17, 20, 21, 29, 31, 32, 35 дугаар хороод идэвхтэй оролцож, нийт 3,141 кг хуванцар хог хаягдлыг ангилан ялган эдийн засгийн эргэлтэд оруулснаар нийслэлдээ тэргүүн байр эзэллээ.
• 11 дүгээр хороо – 1,338 кг хуванцар ялгаж нийслэлийн тэргүүн байр
• 17 дугаар хороо – 606 кг хуванцар ялгаж дэд байр
• Бусад хороод ч мөн идэвхтэй оролцож, дүүргийн амжилтыг бататгалаа.
♻️ Хог ангилан ялгах нь ямар үр ашигтай вэ?
Хуванцар болон дахивар хогийг зөв ялгаж, дахин боловсруулах нь:
• Байгаль орчны бохирдлыг бууруулдаг ба хогийн төвлөрсөн цэгүүдийн ачаалал буурч, хөрс, ус, агаарын бохирдол багасна.
• Нөөцийг хэмнэдэг бөгөөд дахин боловсруулсан хуванцраар шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой тул түүхий эдийн хэрэглээг бууруулна.
• Эдийн засгийн эргэлт бий болгодог ба дахивар материал борлуулагдаж, дахин боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагааг дэмжинэ.
• Иргэдийн оролцоо, зөв дадал хэвших бөгөөд хүүхэд, залуучуудын экологийн боловсрол дээшилж, хотын соёл төлөвших юм.
Баянзүрх дүүргийн иргэд, хороо бүрийн хамт олон, аж ахуйн нэгж байгууллагуудын идэвхтэй оролцоо, хандлагаар энэ амжилт бий болсон юм. Уралдаанд идэвхтэй оролцсон хороодын Засаг дарга, ажлын алба, иргэд, ААНБ-д талархал илэрхийлье.
May be an image of one or more people and textMay be an image of textMay be an image of textMay be an image of text that says 'ESTATION аи ኔጻርር БАЯНЗУРХ ДУΥРЭГ'May be an image of one or more people and textMay be an image of textMay be an image of one or more people and textMay be an image of one or more people and textMay be an image of ‎one or more people, newsroom and ‎text that says '‎80 دول 清袋 ソま БАЯНЗУРХ БАЯНЗУРХДУУРЭГ 3 ДРЭГ‎'‎‎May be an image of one or more people and text

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Facebook

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Шинэ мэдээ

Баянзүрх дүүргийн удирдах ажилтнуудын I шуурхай зөвлөгөөн боллоо

Баянзүрх дүүргийн удирдах ажилтнуудын I шуурхай зөвлөгөөн боллоо    Баянзүрх дүүргийн удирдах...

Шинэ мэдээ

ШШГЕГ-ын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид шинэ жилийн арга хэмжээ зохион байгууллаа

ШШГЕГ-ын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид шинэ жилийн арга хэмжээ...

Шинэ мэдээ

Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийг амжилттай зохион байгууллаа

Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийг амжилттай...

Шинэ мэдээ

Баянзүрх дүүрэгт нийтийн байрнуудад хяналт, шалгалтын ажил хийж байна

Баянзүрх дүүрэгт нийтийн байрнуудад хяналт, шалгалтын ажил хийж байна     Баянзүрх дүүргийн...