Шинэ мэдээ

Баянзүрх дүүргийн 35 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төв үйл ажиллагаа явуулахад бэлэн боллоо

Баянзүрх дүүргийн 35 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил дуусаж, үйл ажиллагаа явуулахад бэлэн боллоо
Баянзүрх дүүргийн 35 дугаар хороонд Нийгмийн хамгааллын тусгай төвийн сургалт, хүмүүжлийн зориулалт бүхий барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа.
Тус барилгад архины хамааралтай болон нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд сэтгэл засал болон эмчилгээ сургалт, хүмүүжлийн ажил хийгдэх юм. Мөн тус иргэдийг ажил хөдөлмөрт зуучлан нийгэмд шинээр хөл тавихад нь тусалж, хамтран ажиллана.
Нийгмийн хамгааллын тусгай төвийн нь дөрвөн давхар бөгөөд зоорийн давхар нь багтсан нийт 2368.80 ам метр талбай бүхий нэг дор 200–250 зорилтот бүлгийн иргэдэд нийгэмд бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлж, хөдөлмөр эрхлэлтийг бүх талаар дэмжсэн цогц үйлчилгээний төв юм.
Уг төв нь зохион байгуулалтын хувьд нөхөн сэргээх эмчилгээний өрөө, чийрэгжүүлэлтийн танхим, урлагийн заал, эмчийн болон үзлэгийн өрөөнүүд, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх өрөө, уулзалтын болон оффисын өрөө, ажилчдын өрөө зэрэг үндсэн зориулалтын тасалгаануудтай.
Мөн оёдол, гар урлал, мужааны цех болон сургалт, хүмүүжлийн зориулалт бүхий бусад ажлын өрөөг иж бүрнээр нь байгуулсан. Гадна тохижилтын ажлын хүрээнд авто зогсоол, явган хүний зам талбай, гадна гэрэлтүүлэг болон бусад тохижилтын ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн юм.
May be an image of table and textMay be an image of textMay be an image of tableMay be an image of table and indoorsMay be an image of indoorsMay be an image of textMay be an image of sink and textMay be an image of ‎towel rack, water heater, sink, sliding door and ‎text that says '‎ඒනන ТО אגננ БАЯНЗУ БАЯНЗУРХДУУР PX ДУРЭГ‎'‎‎No photo description available.May be an image of indoorsMay be an image of lightingNo photo description available.

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Facebook

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Шинэ мэдээ

Сурагчдад эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээлэл хүргэлээ

Сурагчдад эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээлэл хүргэлээ Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвөөс “Шинэ...

Шинэ мэдээ

Гал морин жилийн сар шинийн баярыг угтан “Минимал дээл” үзэсгэлэн зохино байгууллаа

Гал морин жилийн сар шинийн баярыг угтан “Минимал дээл” үзэсгэлэн зохино байгууллаа...

Шинэ мэдээ

“Амар байна уу-2026” үзэсгэлэн худалдааны үеэр Баянзүрх дүүргийн соёлын ордны урлагийн тоглолт зохион байгуулагдлаа

“Амар байна уу–2026” Сар шинийн үзэсгэлэн худалдааны үеэр Баянзүрх дүүргийн Соёлын ордны...