2025 10 сар 18
|    Утас:  51-263140
Үйл явдалЦаг үе

ӨНГӨРСӨН ЖИЛЭЭС 74 МЯНГААР ИХ БУЮУ 214 МЯНГАН ШАХМАЛ ТҮЛШ НӨӨЦӨЛНӨ

Сэрүүний улирал эхэлсэнтэй холбогдуулан дүүргийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлаа хангаж байгаа бөгөөд ажлын явц 45 хувьтай үргэлжилж байна.

Дүүргийн хэмжээнд өмнө жилээс 74 мянгаар их буюу 214 мянган шахмал түлш нөөцөлнө. Халаалтын улиралд сайжруулсан түлшний үнийн хөнгөлөлттэй холбоотойгоор түлшний хэрэглээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 41,5 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа талаар Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ мэдээллээ.

Мөн борлуулалтын цэгийн тоог 214 болгон нэмэгдүүлэх саналыг Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газарт хүргүүлжээ.
Түүнчлэн урьд жилүүдэд сайжруулсан тулшийг буруу ашигласнаас хүний амь нас эрсдэх аюул нүүрлээд байсан бол түлш ашиглахтай холбоотой сургалтыг 8 дугаар сарын 27-ны өдөр дүүргийн Соёлын ордонд зохион байгуулж, иргэдийг хамруулахаар болж байна.

Мөн өвөлжилтийн бэлтгэлд анхаарах ёстой гол асуудлуудын нэг бол замын хальтиргаа гулгаа арилгах давс болон давс цацах төхөөрөмжийн асуудал юм. Үүнд 69 тн давс нөөцлөөд байгаа бол өнөөг хүртэл шийдвэрлэгдээгүй байсан давс цацах төхөөрөмжийг дүүргээс гаргаж ажиллахаар болж байна.

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Facebook

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.
онцлох мэдээҮйл явдалЦаг үеШинэ мэдээ

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав. Нийтийн эзэмшлийн...

300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг 12 дугаар сард багтаан зарлана.
Үйл явдалШинэ мэдээ

300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг 12 дугаар сард багтаан зарлана.

Ирэх жилүүдэд Улаанбаатар хотын эрчим хүчний салбарт дулааны тархмал эх үүсвэр байгуулах,...

Үйл явдалШинэ мэдээ

Баянзүрх дүүргийн удирдлагын шуурхай хурлаар цаг үеийн асуудлуудыг хэлэлцлээ

Баянзүрх дүүргийн удирдлагын шуурхай хурал болж хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотой болон...