2025 10 сар 18
|    Утас:  51-263140
Үйл явдалЦаг үе

ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН САЛБАРЫН ШИНЭЧЛЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙГ ЭХЛҮҮЛНЭ

Өнгөрсөн долдугаар сард Баянзүрх дүүргийн хэмжээнд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд аттестатчиллын шалгалт хийсэн.

Харин өнөөдөр дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс аттестачлалын шалгалтанд тэнцсэн аж ахуйн нэгжүүдтэй “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний холбогдох хууль тогтоомж”-ийн хэрэгжилттэй холбоотойгоор уулзалт хэлэлцүүлэгийг зохион байгууллаа.

Уулзалт хэлэлцүүлгийн үеэр аттестатчиллын шалгалтын явцад гарсан нийтлэг зөрчил дутагдлыг засч, цаашид стандартын шаардлага хангуулах зорилгоор арга зүйн заавар зөвлөгөө өгсөн.

Дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэстэй хийсэн “Худалдаа үйлчилгээ эрхлэх гэрээ”-д тусгагдсан орчны 50метр зураглалд хамаарах талбайн тохижилт, гадна фасад, гэрэлтүүлэг, хаягжилтыг сайжруулан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, халдвар хамгааллын дэглэм мөрдөн ажиллах чиглэл өгч гэрээний үүргээ биелүүлж хамтран ажиллахыг хүслээ.

Мөн дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй ААН-үүдэд хогоо ангилан ялгах, ангилсан хогоо дахин боловсруулах менежментийг сайжруулах тал дээр Төвшинсайхан төвтэй хамтран ажиллахаар болсон юм.

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Facebook

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.
онцлох мэдээҮйл явдалЦаг үеШинэ мэдээ

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав. Нийтийн эзэмшлийн...

300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг 12 дугаар сард багтаан зарлана.
Үйл явдалШинэ мэдээ

300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг 12 дугаар сард багтаан зарлана.

Ирэх жилүүдэд Улаанбаатар хотын эрчим хүчний салбарт дулааны тархмал эх үүсвэр байгуулах,...

Үйл явдалШинэ мэдээ

Баянзүрх дүүргийн удирдлагын шуурхай хурлаар цаг үеийн асуудлуудыг хэлэлцлээ

Баянзүрх дүүргийн удирдлагын шуурхай хурал болж хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотой болон...