2025 10 сар 18
|    Утас:  51-263140
Үйл явдалЦаг үе

ТӨР ХУВИЙН ХЭВШИЛ БОДЛОГО, МЕНЕЖМЕНТИЙН ХАМТАРСАН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ

Хүүхдийн хөгжил, аюулгүй байдлыг дэмжих талаар Баянзүрх дүүргээс цогц бодлого баримталж, олон талт арга хэмжээ хэрэгжүүлж байгаа. Үүний хүрээнд өнөөдөр Лантуун дохио ТББ-тай хамтран хүүхэд хөгжлийн төсөл хэрэгжүүлэхээр тохиролцлоо.

Хүүхдүүд хичээлийнхээ 60-80 хувийг гэрийн даалгавар хийж байхдаа ойлгодог. Харин хотын төвөөс алслагдсан гэр хорооллын хүүхдүүд ая тухтай орчинд ном унших, хичээлээ давтах нөхцөл тэр бүр байдаггүй. Улмаар хүүхдийн сурч боловсрох, чөлөөтэй өсөж хөгжих эрх баталгаатай хангагдаж чадахгүй байна.

Үүнийг дүүрэг орон нутгийн хэмжээнд дангаараа шийдвэрлэхэд цаг хугацаа, хөрөнгө мөнгөний тал дээр багагүй хүндрэл учирдаг. Харин хувийн хэвшлийн шинэлэг санаа, бүтээлч ур чадварыг бодлогоор дэмжсэнээр богино хугацаанд бодит ажил босгох бүрэн боломжтой юм. Улмаар Баянзүрх дүүрэг болон Лантуун дохио ТББ дээрх асуудлыг шийдвэрлэх “Мэйжик бокс” /Magic box/ төслийг хэрэгжүүлэхээр болж байна.

Төслийн хүрээнд дүүргийн 12 дугаар хороонд Мэйжик бокс нэртэй номын сан, номын худалдаа, кофе шоп бүхий 25 орчим хүүхдэд сургалт явуулах боломжтой зөөврийн агуулах, контайнер байрлуулах юм.

Уг байгууламжид хүүхдүүд чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлэх, хичээл, гэрийн даалгавараа зориулалтын орчинд үр өгөөжтэй хийх боломжийг бүх талаас бүрдүүлнэ.

Ийнхүү хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэлээр байнгын тасралтгүй үйл ажиллагаа явуулахад хүний нөөц, аюулгүй байдал, урсгал зардлыг дүүргээс хариуцан ажиллахаар болсон.

Түүнчлэн Баянзүрх дүүрэгт байрлах “Ид шидийн орон 2” хүүхэд хамгааллын төвд зохион байгуулсан уг уулзалтын үеэр хог хаягдлыг цуглуулж, түүнээс төсөв босгон хүүхдийн хөгжилд зарцуулах, Баянзүрх дүүргийн Хүүхэд хамгааллын байрыг Хүүхэд хамгаалал, хөгжлийн байр болгон шинэчлэхэд сайн туршлага, зөвлөмж арга зүйгээр хамтарсан багийг чадавхжуулах зэрэг тодорхой ажлуудыг зохион байгуулахад хамтрахаар зөвшилцлөө.

Уулзалтад Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан, 12 дугаар хорооны Засаг дарга Х.Батзаяа, Гэр бүл, хүүхэд залуучуудын хэлтсийн дарга Ц.Үүрцайх болон Лантуун дохио ТТБ-ын тэргүүн У.Ганбаяр нар оролцож “Хүүхэд хамгаалал, хүүхдийн хөгжлийн бодлого нэгэн цул” гэсэн зорилтын хүрээнд хамтран ажиллахаар харилцан санал солилцсон юм.

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Facebook

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.
онцлох мэдээҮйл явдалЦаг үеШинэ мэдээ

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав. Нийтийн эзэмшлийн...

300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг 12 дугаар сард багтаан зарлана.
Үйл явдалШинэ мэдээ

300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг 12 дугаар сард багтаан зарлана.

Ирэх жилүүдэд Улаанбаатар хотын эрчим хүчний салбарт дулааны тархмал эх үүсвэр байгуулах,...

Үйл явдалШинэ мэдээ

Баянзүрх дүүргийн удирдлагын шуурхай хурлаар цаг үеийн асуудлуудыг хэлэлцлээ

Баянзүрх дүүргийн удирдлагын шуурхай хурал болж хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотой болон...