Шинэ мэдээ

Ирэх оны төсвийн төслийг танилцуулах нийтийн сонсголыг зохион байгууллаа

Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит 15 дугаар хуралдаан энэ сарын 18-ны өдөр болно. Хуралдааныг угтаж Төсвийн тухай хууль, Нийтийн сонсголын тухай хуулиудын холбогдох заалтууд, Монгол Улсын Их хурлын тогтоолоор батлагдсан Нийтийн сонсгол явуулах журмын дагуу Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Баянзүрх дүүрэгт ирэх онд хэрэгжүүлэх төсвийн төслийн нээлттэй сонсголыг иргэд болон ТББ-уудын дунд зохион байгууллаа.
Нийтийн сонсголыг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга И.Баттөгс удирдан явуулсан бөгөөд,
-Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 2024 онд Баянзүрх дүүрэгт хэрэгжүүлэх төсөл арга хэмжээнд иргэдээс авсан цахим саналын дүн сэдвээр Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төлөвлөлт, гүйцэтгэл удирдлагын хэлтсийн дарга Д.Даваасамбуу,
-Баянзүрх дүүргийн төсөв 2024 сэдвээр Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Б.Уянга нар танилцуулга хийсэн юм.
Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төлөвлөлт, гүйцэтгэл удирдлагын хэлтсийн дарга Д.Даваасамбуу энэ оны иргэдийн саналын дагуу хийж хэрэгжүүлж буй төсөл арга хэмжээний хэрэгжилт 85 хувьтай байгаа бөгөөд 15 хувь нь газар чөлөөлөлт, техникийн нөхцөлийн улмаас он дамжиж хэрэгжиж байгааг хэллээ.
Мөн 2024 оны төсөвт тусгах саналыг олон нийтийн санал асуулгыг 5 дугаар сарын 1-ний өдрөөс 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл зохион байгуулж нийт 43,362 иргэний 323,002 саналыг цахим болон цаасан хэлбэрээр авсан нь нийслэлийн дүүргүүдээс хамгийн олон санал төвлөрүүлсэн үзүүлэлт болсон юм.
Нийт иргэдээс ирсэн саналыг,
• Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх
• Гудамж талбайн камержуулалт
• Нийтийн эзэмшлийн зам, талбайн тохижилт
• Явган хүний зам талбай шинэ болон засварлах
• Гудамж талбайн гэрэлтүүлэг зэрэг асуудал тэргүүлж байна.
Ийнхүү Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 2024 онд Баянзүрх дүүрэгт хэрэгжүүлэх 49 төсөл арга хэмжээг иргэдийн саналаар тусгажээ.

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Шинэ мэдээ

Хот нийтийн аж ахуйн чиглэлийн албан хаагчдад ХАБ-ын сургалтыг зохион байгууллаа

Нийслэлээс хот, нийтийн аж ахуйн ажлуудыг дүүрэг рүү шилжүүлсэн. Үүнтэй холбоотойгоор Баянзүрх...

Шинэ мэдээ

Хаврын мод тарилтын үйл ажиллагаа удахгүй эхэлнэ

Хаврын мод тарилтын үйл ажиллагаа удахгүй эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор Баянзүрх дүүрэг ногоон...

Шинэ мэдээ

Шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлыг 11 дүгээр хороонд 6 дахь өдрөө зохион байгуулж байна

Шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлыг 11 дүгээр хороонд 6 дахь өдрөө...

Шинэ мэдээ

“Спортоор дамжуулан хувь хүний хөгжлийг дэмжих” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа

Баянзүрх дүүргийн Биеийн тамир, спортын хороо, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл “Амжилтын Гэгээн...