2025 10 сар 18
|    Утас:  51-263140
Үйл явдалЦаг үе

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ ИРГЭДИЙН ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХААР НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАНА

B7

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ ИРГЭДИЙН ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХААР НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАНА

АДМИН
Өчигдөр 07 цаг 36 минут

Хүйтний эрч чангарахын хэрээр галлагааны үе эрчимжиж байна. Улмаар зарим иргэд галлагааны горим зөрчин түүхий нүүрс түлж, агаарын бохирдол нэмэгдүүлэх эрсдэл үүсгээд буй юм. Түүнчлэн дэлхий дахинд цар тахлын “Омикрон” хувилбар тархсан зэрэг асуудлаас үүдэн өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлэх, сайжруулсан түлшний хяналтыг сайжруулах шаардлага үүсэж байна.

Өнөөдөр Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд дүүргийн Онцгой комисс, хороодын Засаг дарга нар болон Нийслэлийн агентлаг, ЗДТГ-ын холбогдох албаны хүмүүс дээрх асуудлаар ажлын хэсэг байгуулж, хуралдлаа. Энэ үеэр сайжруулсан түлшний нөөц, хангалт, борлуулалт, түгээлтийн хүртээмж нэмэгдүүлэх, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, түүхий нүүрсний хэрэглээнд хяналтыг чангатгах, иргэдийг Коронавируст халдварын эсрэг дархлаа сэргээх нэмэлт тунд хамруулах нөхцөл, боломжийг нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг эрчимжүүлэх тухай хэлэлцсэн юм.

Баянзүрх дүүргийн хэмжээнд 110195 иргэн дархлаажуулалтын 3 дугаар тунд хамрагдсан нь нийт иргэдийн 41 хувийг эзэлж байна. Цаашид энэ үзүүлэлтийг 100 хувьд хүргэж нэмэгдүүлснээр “Омикрон” хувилбараас сэргийлэх боломжтойг дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга М.Болд мэдээллээ. Түүнчлэн сайжруулсан түлшний хүртээмжийг сайжруулах болон Коронавирусын эсрэг нэмэлт тунд хамруулах ажлыг эрчимжүүлж, иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангахаар Нийслэлийн зүгээс ажиллаж хүчээр дэмжихээ Нийслэлийн ЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга онцолж байлаа.

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Facebook

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.
онцлох мэдээҮйл явдалЦаг үеШинэ мэдээ

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав. Нийтийн эзэмшлийн...

300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг 12 дугаар сард багтаан зарлана.
Үйл явдалШинэ мэдээ

300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг 12 дугаар сард багтаан зарлана.

Ирэх жилүүдэд Улаанбаатар хотын эрчим хүчний салбарт дулааны тархмал эх үүсвэр байгуулах,...

Үйл явдалШинэ мэдээ

Баянзүрх дүүргийн удирдлагын шуурхай хурлаар цаг үеийн асуудлуудыг хэлэлцлээ

Баянзүрх дүүргийн удирдлагын шуурхай хурал болж хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотой болон...