Үйл явдалШуурхай зөвлөгөөн

2022 ондоо багтааж алслагдсан хорооны 1500 айлыг цахилгаантай болгоно

УИХ-ын гишүүн Энхтайваны Бат-Амгалангийн санаачилгаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, холбогдох удирдлагууд Баянзүрх дүүрэгт ажиллалаа. Уулзалтаар Баянзүрх дүүргийн эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлын талаар санал солилцсон.

Мөн дүүргийн алслагдсан хорооны иргэдий тог дулаантай холбох, “Амгалан ДЦС”-ын өргөтгөлийг хийх зэрэг асуудлаар ярилцлаа. Энэ үеэр Эрчим хүчний сайд Н.Тавинбэх хэлэхдээ

“УИХ, Засгийн газар, Нийслэл, дүүргийн уялдаа холбоотой ажлын үр дүнд төлөвлөсөн ажлууд урагшилж байгааг онцлоё. Гэхдээ цар тахлын нөхцөл байдал, дэлхий даяар болж буй асуудлаас үүдэн материал импортлох зэрэг асуудлууд хүндрэлтэй байгаа. Үүнийг бид давж гарна. 2022 ондоо багтааж “Амгалан ДЦС”-ын өргөтгөлийг эхлүүлнэ. Тендер сонгон шалгаруулалт явж байгаа. Мөн Баянзүрх дүүргийн алслагдсан хороонд амьдардаг 2700 гаруй тогонд холбогдоогүй иргэдийн 1500 орчмыг эхний ээлжинд тогтой болгохоор ажиллаж байгаа” талаар хэллээ.

 

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан болон Баянзүрх дүүргийн удирдлагуудын хүсэлтээр өмнө Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хотын дарга Д.Сумъяабазар, Барилга хот байгуулалтын сайд Л.Мөнхбаатар нар ирж ажиллаж Шархад дэд төв болон шинээр нэгдсэн эмнэлэг байгуулах, орон сууцны фассат, засварын ажлыг хийхээр болж байсан.

Тэгвэл энэ удаа Эрчим хүчний сайд Н.Тавинбэх холбогдох удирдлагууд ажиллаж “Амгалан ДЦС”-ын өргөтгөлийг хийхээс гадна алслагдсан хороонд тоггүй амьдарч байгаа иргэдийн 60%-ийг тогтой холбохоор боллоо.

 

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Facebook

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Шуурхай зөвлөгөөн

Баянзүрх дүүргийн удирдах ажилтнуудын XXIII шуурхай зөвлөгөөн боллоо

Баянзүрх дүүргийн удирдах ажилтнуудын XXIII шуурхай зөвлөгөөн боллоо    Зөвлөгөөнөөр өмнөх шуурхайгаар...

Шуурхай зөвлөгөөн

Баянзүрх дүүргийн удирдах ажилтнуудын XXII шуурхай зөвлөгөөн өнөөдөр зохион байгуулагдлаа

Баянзүрх дүүргийн удирдах ажилтнуудын XXII шуурхай зөвлөгөөн өнөөдөр зохион байгуулагдлаа   Зөвлөгөөний...

Шуурхай зөвлөгөөн

Баянзүрх дүүргийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо

Баянзүрх дүүргийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо   Өнөөдөр Баянзүрх дүүргийн Удирдах...

Үйл явдал

Test1

БИ ЭНД МЭДЭЭ НЭМЭХ ФУНКЦИЙГ ТУРШИЖ ҮЗЭЖ БАЙНА