Шинэ мэдээ

Баянзүрх дүүргийн хэмжээнд балетын урлагийг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр хамтран ажиллах санал солилцлоо

Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр “Элит Балет” компанийн ерөнхий найруулагч, балетчин Ц.Цолмонбудтай уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Ууулзалтад Баянзүрх дүүргийн Соёлын ордоны дарга Л.Рэнчинням болон Өмчийн ашиглалт үйлчилгээний төв ОНӨААТҮГ-ын захирал Б.Амарзаяа нар оролцлоо.

“Элит Балет” компанийн ерөнхий найруулагч, балетчин Ц.Цолмонбуд нь БНСУ-ын театрт тэргүүн гоцлоочоор ажиллаж байсан бөгөөд эх орондоо балетийн урлагийг орчин үеийн медиа арттай хослуулан хөгжүүлж буй. Энэ чиглэлээр албан ёсны эрхийг нь авч “La La Land” балет, “Щелкунчик ба гайхамшигийн орон” зэрэг балетын тоглолтыг зохион байгуулж үзэгчдэд хүргээд байгаа юм.

 

Балетчин Ц.Цолмонбудын хувьд зорилтод бүлгийн хүүхдүүдийг үнэгүй тоглолт үзүүлж байсан гэдгээ хэлээд тэдэнд балетийн урлагийг заах хүсэлтэй явдгаа илэрхийлсэн юм. Тиймээс цаашид Баянзүрх дүүргийн Соёлын ордонтой илүү их хамтран ажиллах, гадаад дотоодын хамтын ажиллагааг ямар чиглэлээр зохион байгуулах талаар санал бодлоо илэрхийлсэн юм.

Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр түүний энэхүү санаачилгыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Facebook

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Шинэ мэдээ

Баянзүрх дүүргийн удирдах ажилтнуудын I шуурхай зөвлөгөөн боллоо

Баянзүрх дүүргийн удирдах ажилтнуудын I шуурхай зөвлөгөөн боллоо    Баянзүрх дүүргийн удирдах...

Шинэ мэдээ

ШШГЕГ-ын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид шинэ жилийн арга хэмжээ зохион байгууллаа

ШШГЕГ-ын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид шинэ жилийн арга хэмжээ...

Шинэ мэдээ

Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийг амжилттай зохион байгууллаа

Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийг амжилттай...

Шинэ мэдээ

Баянзүрх дүүрэгт нийтийн байрнуудад хяналт, шалгалтын ажил хийж байна

Баянзүрх дүүрэгт нийтийн байрнуудад хяналт, шалгалтын ажил хийж байна     Баянзүрх дүүргийн...