Шинэ мэдээ

“Хоггүй шинэлье” бүх нийтийн их цэвэрлэгээнд иргэд, аж ахуй нэгж байгууллагууд идэвхтэй оролцож байна

Цас мөс, халтиргааг арилгах, нийтийн эзэмшлийг талбайг цэвэрлэх бүх нийтийн их цэвэрлэгээг Баянзүрх дүүрэгт өнөөдөр зохион байгуулж байна. Сар шинийн баярыг угтсан их цэвэрлэгээнд сургууль цэцэрлэг, тохижилт үйлчилгээний байгууллагуудаас гадна иргэд, аж ахуй нэгж байгууллагууд идэвхтэй оролцон, орчны 50 метр газраа цэвэрлэлээ.

Тухайлбал Баянзүрх дүүргийн Эко тохижилт, үйлчилгээний газрын 3 дугаар хэсэг өглөөний 6 цагаас оноосон талбайг цэвэрлэж эхэлсэн. Хоггүй, эрүүл орчинг бүрдүүлэхийн тулд иргэд, аж ахуй нэгж байгууллагын оролцоо хамгийн чухал гэдгийг тус хэсгийн хамт олон хэлж, бүх нийтийн их цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг уриаллаа.

Бүх нийтийн их цэвэрлэгээг тэмдэглэлт үйл явдал, улирлын онцлогоос хамаарч жилдээ найман удаа зохион байгуулна. Иймд иргэд, аж ахуй нэгж байгууллагуудыг цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг уриалж байна. Мөн цэвэрлэгээнээс өмнө аж ахуй нэгж байгууллагуудад орчны 50 метр газрын зураг, холбогдох мэдээллийг хүргүүлж ажиллажээ

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Facebook

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Шинэ мэдээ

Сурагчдад эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээлэл хүргэлээ

Сурагчдад эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээлэл хүргэлээ Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвөөс “Шинэ...

Шинэ мэдээ

Гал морин жилийн сар шинийн баярыг угтан “Минимал дээл” үзэсгэлэн зохино байгууллаа

Гал морин жилийн сар шинийн баярыг угтан “Минимал дээл” үзэсгэлэн зохино байгууллаа...

Шинэ мэдээ

“Амар байна уу-2026” үзэсгэлэн худалдааны үеэр Баянзүрх дүүргийн соёлын ордны урлагийн тоглолт зохион байгуулагдлаа

“Амар байна уу–2026” Сар шинийн үзэсгэлэн худалдааны үеэр Баянзүрх дүүргийн Соёлын ордны...