Шинэ мэдээ

Энэ онд Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төв 6 хороонд 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулна

Гарааш буулгаж чөлөөлсөн талбайд хийгдэж буй тохижилт бүтээн байгуулалтын ажил, 3х3 сагсан бөмбөгийн талбай, Бидний гудамж төсөл зэрэг иргэдийн талархлыг хүлээсэн олон ажлуудыг Баянзүрх дүүргийн Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төвийн хамт олон хийж гүйцэтгэсэн. Жижиг гэлтгүй хийж буй бүх ажилдаа сэтгэлээ зориулах нь тус хамт олны гол зорилго. Дүүрэгтээ өнгө нэмж, тохижилт бүтээн байгуулалтын олон ажлыг хийж гүйцэтгэж байгаа тус төвийн үйл ажиллагаатай Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх танилцлаа. Өнгөрсөн онд 3х3 сагсан бөмбөгийн талбайг 5 байршилд хийж гүйцэтгэснээс гадна 3972 м.кв талбайд явган зам, 12,827 м.кв талбайд авто зогсоол байгуулсан бол энэ онд 6
хороонд 3х3 сагсан бөмбөгийн талбай, 2 авто зам, 12 бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөөд байна.
Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлаас гадна парк шинэчлэлийг жил бүр тогтмол хийж байна. Цаашид алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тодорхой ажил зохион байгуулах хэрэгтэйг Засаг дарга энэ үеэр хэллээ.

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Facebook

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Шинэ мэдээ

“Амар байна уу-2026” үзэсгэлэн худалдааны үеэр Баянзүрх дүүргийн соёлын ордны урлагийн тоглолт зохион байгуулагдлаа

“Амар байна уу–2026” Сар шинийн үзэсгэлэн худалдааны үеэр Баянзүрх дүүргийн Соёлын ордны...

Шинэ мэдээ

Баянзүрх дүүргийн удирдах ажилтнуудын 2026 оны II дугаар шуурхай зөвлөгөөн боллоо

Баянзүрх дүүргийн удирдах ажилтнуудын 2026 оны II дугаар шуурхай зөвлөгөөн боллоо Баянзүрх...

Шинэ мэдээ

Нийслэлийн Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөлийн хуралдаан Гал унтраах 35 дугаар ангид боллоо

Нийслэлийн Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөлийн хуралдаан Гал унтраах 35 дугаар ангид боллоо...

Шинэ мэдээ

Баянзүрх дүүргийн Улаан загалмайн хорооны ээлжит сургалт зохион байгуулагдлаа

Баянзүрх дүүргийн Улаан загалмайн хорооны ээлжит сургалт зохион байгуулагдлаа Баянзүрх дүүргийн Улаан...