Шинэ мэдээ

Баянзүрх дүүргийн Соёлын ордноос ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад хөгжмийн боловсрол олгох арга хэмжээг зохион байгууллаа

Хөгжим хүүхдийн сэтгэл хөдлөл, сэтгэхүйн үйл ажиллагааг идэвхжүүлж, бүтээлч байдлаас гадна мэдрэмжийг нэмэгдүүлдэг. Хамгийн гол нь зөв хүн болж төлөвшихөд чухал үүрэгтэй. Тиймээс Баянзүрх дүүргийн Соёлын ордон, Боловсролын хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэстэй хамтран хөгжим тэр дундаа сонгодог урлагаар дамжуулан боловсрол олгох арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа. Монголын отгон оркестр болох “Анир поп оркестр” дэлхийн сор болсон бүтээлүүдийг эгшиглүүлж, хүүхдүүдэд бэлэг барилаа. Баянзүрх дүүргийн 55, 88 дугаар сургуулийн 400 орчим сурагчид энэхүү арга хэмжээнд оролцсон юм.
2023 оныг Баянзүрх дүүрэг “Хүний хөгжил”-ийн жил болгон зарласан. Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн соёлын ордноос өнөөдрийн үйл ажиллагааг зохион байгуулж байгаа бөгөөд цаашид хүүхэд рүү чиглэсэн олон арга хэмжээг хийхээр төлөвлөөд байгаа юм. Тухайлбал тус соёлын ордноос хүүхдийн дуулалт жүжиг тавихаар бэлтгэл ажилдаа ороод байна гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Facebook

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.
онцлох мэдээҮйл явдалЦаг үеШинэ мэдээ

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав. Нийтийн эзэмшлийн...

300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг 12 дугаар сард багтаан зарлана.
Үйл явдалШинэ мэдээ

300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг 12 дугаар сард багтаан зарлана.

Ирэх жилүүдэд Улаанбаатар хотын эрчим хүчний салбарт дулааны тархмал эх үүсвэр байгуулах,...

Шинэ Зуунмод хотын инженерийн байгууламжийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина.
Шинэ мэдээ

Шинэ Зуунмод хотын инженерийн байгууламжийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина.

Улаанбаатар хот газар нутгаа 31 мянган га-гаар тэлж, анхны дагуул хот болох...