Шинэ мэдээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Баянзүрх дүүрэгт хийгдэж буй зарим бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа

Баянзүрх дүүргийн 23,28 дугаар хороонд нийт 300 га талбайд Олон Улсын цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил хийгдэж байгаа. Иргэд амарч зугаалах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжтой орчин бий болгох үүднээс энэ ажил явагдаж байна. Олон улсын цэцэрлэгт хүрээлэн, эв нэгдлийг бэлгэдэж байгаа учраас Монгол Улсад үйл ажиллагаа явуулж элчин сайдын яамд тус цэцэрлэгт хүрээлэн өөрсдийн бичил цэцэрлэгт хүрээлэнг байгууламж боломжтойг Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх хэллээ. Хотын дарга төслийн үйл ажиллагаатай танилцаж, элчин сайдын яамнуудаас гадна олон улсын байгууллагыг оролцуулсан уулзалт зохион байгуулж, танилцуулж ажиллана. Мөн энэ ажлыг үргэлжлүүлэхэд манлайлж оролцоно гэдгээ хэллээ.
Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд хийгдсэн Бидний гудамж төсөлтэй хотын дарга танилцсан. Хүүхэд багачууд аюулгүй орчинд тоглох, чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэх боломж олгох үүднээс дээрх тохижилтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Тухайн байршилд мөн хайбрид хаус төслийг хэрэгжүүлэх, ингэхдээ ипотекийн нөхцөлөөр иргэдийг хамруулах боломжтой эсэх талаар судалгаа явуулах талаар санал гаргасан юм. Мөн 9 дүгээр хороонд олон жил яригдаж, зураг төслийн шатанд явж байгаа Шархад дэд төвийн ажлыг үргэлжлүүлэхэд анхаарч ажиллана гэдгээ хотын дарга хэлсэн юм. Үүний дараа Баянзүрх дүүргийн 13,14,42 дугаар хороог холбосон далан дагасан авто замын ажилтай хотын дарга танилцлаа.
Ирэх онд авто замын ажлыг дуусгана. Ингэхдээ хүйтний улиралд газар чөлөөлт болон бусад ажлыг зохион байгуулж, 2024 оны 3 дугаар сараас гүйцэтгэлийн ажлыг эхлүүлэх хэрэгтэйг хэлсэн юм.

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Facebook

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Шинэ мэдээ

Сурагчдад эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээлэл хүргэлээ

Сурагчдад эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээлэл хүргэлээ Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвөөс “Шинэ...

Шинэ мэдээ

Гал морин жилийн сар шинийн баярыг угтан “Минимал дээл” үзэсгэлэн зохино байгууллаа

Гал морин жилийн сар шинийн баярыг угтан “Минимал дээл” үзэсгэлэн зохино байгууллаа...

Шинэ мэдээ

“Амар байна уу-2026” үзэсгэлэн худалдааны үеэр Баянзүрх дүүргийн соёлын ордны урлагийн тоглолт зохион байгуулагдлаа

“Амар байна уу–2026” Сар шинийн үзэсгэлэн худалдааны үеэр Баянзүрх дүүргийн Соёлын ордны...