Шинэ мэдээ

Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга А.Баяр, холбогдох удирдлагууд БНСУ-ын Укчонь дүүргийн ИТХ-ын зочид төлөөлөгчдийг угтан авч, хоёр дүүргийн хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

1. ИТХ-ын дарга А.Баярын дэвшүүлсэн Гадаад улсад ажиллах хүч илгээх ажлын хүрээнд Баянзүрх дүүргээс ажиллах хүч Укчонь дүүрэгрүү илгээх
 
2. Бат-Амгалан гишүүний санаачилсан Боловсролын салбарт шилдэг инженер бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх
 
3. Засаг дарга Н.Баярмөнхийн дэвшүүлсэн “Айл бүрийн хашаанд 10 мод” уриалгыг дэмжиж Монгол улсын цаг агаар, орчны байдалд зохицсон модыг тарьж ургуулах асуудлаар ярилцаж бүгдийг нь хэрэгжүүлэхээр боллоо. Тухайлбал
 
1. Элчин сайдын яамаар дамжуулж дүүргийн иргэдийг гэр бүлээр нь 6-12 сар Укчонь дүүрэгт ажил, хөдөлмөр эрхлүүлэх
 
2. Жил бүр 5-15 сурагчийг Укчонь дүүргийн их дээд сургуульд сургаж инженерээр бэлтгэх. Энэ хүрээндээ 2024 онд 5 хүүхдийг хэлний бэлтгэл, их сургуулийн төлбөрөөс 100хувь чөлөөлөх
 
3. 2024 оны 1-р сард Монгол улсад тарих боломжийг судалж илгээж 4-р сард мод тарих ажлыг эхлүүлэхээр боллоо.

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Facebook

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Шинэ мэдээ

Сурагчдад эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээлэл хүргэлээ

Сурагчдад эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээлэл хүргэлээ Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвөөс “Шинэ...

Шинэ мэдээ

Гал морин жилийн сар шинийн баярыг угтан “Минимал дээл” үзэсгэлэн зохино байгууллаа

Гал морин жилийн сар шинийн баярыг угтан “Минимал дээл” үзэсгэлэн зохино байгууллаа...

Шинэ мэдээ

“Амар байна уу-2026” үзэсгэлэн худалдааны үеэр Баянзүрх дүүргийн соёлын ордны урлагийн тоглолт зохион байгуулагдлаа

“Амар байна уу–2026” Сар шинийн үзэсгэлэн худалдааны үеэр Баянзүрх дүүргийн Соёлын ордны...