онцлох мэдээ

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү нар “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих төслийн гэрээнд гарын үсэг зурлаа.

Төслийн хүрээнд Баянзүрх дүүргийн 61 дүгээр цэцэрлэгийн дээвэр, гадна фасад, гал тогооны өрөөний агааржуулалт, цонх, хаалга зэргийг бүрэн засварлахаар төлөвлөсөн байна.
“Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөр нь хөгжиж буй орнуудын хот болон орон нутгийн засаг захиргаа, боловсрол, эрүүл мэндийн салбарт хамтран ажилладаг бөгөөд ард иргэдэд шууд хүрэх боломжтой төслүүдэд санхүүжилтийн дэмжлэг үзүүлдэг. Япон Улсын Засгийн газар 1990 оноос хэрэгжүүлж эхэлсэн энэхүү төслийн хүрээнд манай улсад 597 буцалтгүй тусламжийн төсөл хэрэгжсэн бол Баянзүрх дүүрэгт 53 төсөл хэрэгжүүлсэн юм.
“Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих төслийн гэрээнд гарын үсэг зурах үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх 2024 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих” жил болгон зарласан гэдгийг онцлон тэмдэглээд “Япон Улстай хамтран ажилласнаар орны гэрэлт ирээдүй болсон хүүхэд багачуудын эрүүл аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох орчныг таатай болгоход чиглэсэн төслүүдийг хэрэгжүүлэхээр болсонд талархаж байна” хэмээсэн юм.

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Facebook

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.
онцлох мэдээҮйл явдалЦаг үеШинэ мэдээ

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав. Нийтийн эзэмшлийн...

онцлох мэдээШинэ мэдээ

Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан болон дүүргийн удирдлагын баг иргэдийг хүлээн авч уулзлаа

Өмнөх иргэдийн уулзалтад оролцсон иргэдээс 10 нь асуудлаа бүрэн шийдүүлсэн. Харин бусад...