Шинэ мэдээ

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН АХМАДЫН ХОРОО “УЛСЫН ТЭРГҮҮНИЙ АХМАДЫН ХОРОО”-ГООР ШАЛГАРАВ.

Баянзүрх дүүргийн Ахмадын хорооны санаачилгаар МҮОНТ-ийн Түүх, өв соёл, уламжлалын нэвтрүүлэгийн редакцитай хамтран “ДӨРВӨН БЭРХ” уралдаант цэнгээнт нэвтрүүлэгийг зохион байгуулж, Баянзүрх, Хан-Уул ,Сүхбаатар, Налайх дүүргийн Ахмадын хорооны төлөөлөл болсон 4 баг оролцож, өв соёл, монгол зан заншлын талаар мэдлэг оюунаа сорьлоо.
Хан-Уул дүүргийн Ахмадын хорооны баг бусдаас түрүүлж “ДӨРВӨН БЭРХ” буулгаснаар тус тэмцээнд тэргүүн байр эзэлсэн бол Налайх дүүргийн ахмадын баг удааллаа. 2023 оны ажлын үзүүлэлтээрээ бусдыгаа манлайлж, олон шинэлэг ажил санаачилж, ахмадын нэгдсэн цахим санг шинээр нэвтрүүлж ашиглаж эхэлсэн, аймаг, сум, дүүргийн ахмадын хорооны ажилтнуудын дунд цахим сургалтыг олон удаа зохион байгуулсан, “Шинэ сэргэлт-Ахмадын оролцоо-2023” сэдэвт чуулганы шийдвэр анхлан улсын хэмжээнд хүлээн авч, дүүргийн ахмад настны чуулганыг зохион байгуулсан зэрэг олон үзүүлэлтээрээ шилдэг нь байж, 21 аймаг, 330 сум, 9 дүүргийн ахмадын хорооноос шалгарч, “УЛСЫН ТЭРГҮҮНИЙ АХМАДЫН ХОРОО”-гоор шалгарсан тул шагналыг Монголын Ахмадын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Нийслэлийн Ахмадын хорооны дарга Т.Дашням дарга гардуулж өглөө.

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Facebook

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Шинэ мэдээ

Гал морин жилийн сар шинийн баярыг угтан “Минимал дээл” үзэсгэлэн зохино байгууллаа

Гал морин жилийн сар шинийн баярыг угтан “Минимал дээл” үзэсгэлэн зохино байгууллаа...

Шинэ мэдээ

“Амар байна уу-2026” үзэсгэлэн худалдааны үеэр Баянзүрх дүүргийн соёлын ордны урлагийн тоглолт зохион байгуулагдлаа

“Амар байна уу–2026” Сар шинийн үзэсгэлэн худалдааны үеэр Баянзүрх дүүргийн Соёлын ордны...

Шинэ мэдээ

Баянзүрх дүүргийн удирдах ажилтнуудын 2026 оны II дугаар шуурхай зөвлөгөөн боллоо

Баянзүрх дүүргийн удирдах ажилтнуудын 2026 оны II дугаар шуурхай зөвлөгөөн боллоо Баянзүрх...

Шинэ мэдээ

Нийслэлийн Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөлийн хуралдаан Гал унтраах 35 дугаар ангид боллоо

Нийслэлийн Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөлийн хуралдаан Гал унтраах 35 дугаар ангид боллоо...