Иргэдийн аюулгүй орчинд зорчих нөхцөлийг хангах зорилгоор нийтийн эзэмшлийн гудамж талбайд хараа хяналтгүй сул явж байгаа эзэнгүй нохой муурыг барьж тур асрамжлах байранд хүргэх ажлыг дүүргийн 2, 9, 19, 21, 24, 27, 29, 30, 31, 32, 34 дүгээр хороодын нутаг дэвсгэрт зохион байгуулж 238 нохой, 15 муур барьж түр асрах байранд хүргүүлэх ажлыг зохион байгууллаа.
Тус ажилд дүүргийн ЗДТГ-ын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Эрүүл мэндийн төв, Онцгой байдлын хэлтэс, хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч, хог хаягдлын олон нийтийн байцаагч, Эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэн ТББ, муур нохой тээвэрлэх байгууллагуудын 204 ажилтан, албан хаагчид оролцлоо.
Мөн гэрийн тэжээвэр амьтны тухай хууль 2024 оны 1 дүгээр сараас хэрэгжиж эхэлсэн. Энэ хууль нь нийтийн эрүүл мэндийг хамгаалах, гэрийн тэжээвэр амьтныг бүртгэх, асран хамгаалах, тур харах, үржүүлэх, хүчирхийллээс хамгаалах, эзэнгүй амьтны
тоо толгойг бууруулахтай холбоотой харилцааг зохицуулна. Иймд иргэд хуулийг судалж. үүргээ биелүүлэх, нохойгоо уяж бүртгүүлэх, үзлэгт хамруулах, үржлийг хязгаарлаж байхыг анхаарна уу.
Leave a comment