Шинэ мэдээ

29-р хороо Сэлбэ голын хөрсний ус ихээр гарч, халиа дошин үүссэн нөхцөл байдал дээр очиж ажиллаа

Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан Онцгой байдлын хэлтэс, Баязүрх дүүргийн Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төв болон холбогдох хүмүүсийн хамт дүүргийн 29-р хороо Сэлбэ голын хөрсний ус ихээр гарч, халиа дошин үүссэн нөхцөл байдал дээр очиж ажиллаа
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан айл өрхүүд усанд автахаас сэргийлж 530 метр суваг татах, 80 метр газар түр далан босгох, шороо асгах, айл өрхүүдэд урьдчилан сэргийлэх заавар зөвлөмж өгөх эрсдэлтэй бүсэд байгаа айл өрхийг нүүлгэх, газар чөлөөлөлтийг хийх зэрэг хариу арга хэмжээг авч ажиллаж байна.
Иймд иргэд та бүхэн үер буух эрсдэл бүхий байршил, үерийн далан, сувгийн хамгаалалтын зурваст буухгүй байх, шинээр хашаа байшин, газар худалдаж авахдаа намаг цэвдэг, үерийн эрсдэл, хөрсний усны нэвчилт зэргийг шалгаж, нягталж байхыг анхааруулж байна.

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Facebook

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Шинэ мэдээ

Сурагчдад эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээлэл хүргэлээ

Сурагчдад эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээлэл хүргэлээ Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвөөс “Шинэ...

Шинэ мэдээ

Гал морин жилийн сар шинийн баярыг угтан “Минимал дээл” үзэсгэлэн зохино байгууллаа

Гал морин жилийн сар шинийн баярыг угтан “Минимал дээл” үзэсгэлэн зохино байгууллаа...

Шинэ мэдээ

“Амар байна уу-2026” үзэсгэлэн худалдааны үеэр Баянзүрх дүүргийн соёлын ордны урлагийн тоглолт зохион байгуулагдлаа

“Амар байна уу–2026” Сар шинийн үзэсгэлэн худалдааны үеэр Баянзүрх дүүргийн Соёлын ордны...