Шинэ мэдээ

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж цас цэвэрлэх, давс бодис цацах ажлыг 24 цагаар хийж гүйцэтгэж байна

Энэ сарын 16-ны өдрөөс зам талбайн цэвэрлэгээний гурван байгууллага өдөр шөнийн ээлжээр ажиллаж эхэлсэн. Нийт 170 зам талбайн үйлчлэгчид, 38 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа юм. Ингэхдээ авто замын цасыг эхний ээлжинд түрж тээвэрлэн, дараа нь давс бодис цацах ажлыг хийж байна. Шөнийн цагаар буюу хөдөлгөөний эрчим багатай үед дээрх ажлыг хийж байгаа бол өдрийн цагаар явган хүний зам талбайг цэвэрлэж байна. Одоогийн байдлаар Энхтайвны өргөн чөлөө, Доржийн гудамж, Намъяанжү, Дарь-Эх, Дүнжингарав, Налайх чиглэлийн авто замуудыг цэвэрлэж, давс бодис цацаад байна. Өнөө шөнө үлдсэн байршлуудад дээрх ажлыг зохион байгуулна. Мөн одоогийн байдлаар нийт 80 тонн бодис, 35 тонн давс цацаад байгаа юм.
Энэ сарын 18,19-ний өдрүүдэд хүйтний эрч чангарах төлөвтэй байгаа учраас явган хүний зам талбайг цэвэрлэх ажилд иргэд, аж ахуй нэгж байгууллагуудыг идэвхтэй оролцохыг уриаллаа. Мөн жолооч нар замын хөдөлгөөнд хурдаа тохируулж оролцохыг сэрэмжлүүлж байна.

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Facebook

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Шинэ мэдээ

Баянзүрх дүүрэгт зам талбайн цэвэрлэгээний ажил эрчимтэй үргэлжилж байна

Баянзүрх дүүрэгт зам талбайн цэвэрлэгээний ажил эрчимтэй үргэлжилж байна Өнөөдрийн байдлаар /2026.01.18/...