Шинэ мэдээ

ХНХЯ, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран охидын эрхийн чуулганыг зохион байгууллаа

Охидын цахим дээрэлхэлтэд өртөж байгаа байдал хөвгүүдээс хоёр дахин өндөр байна. Мөн өсвөр насны охидын 51 хувь нь өөрийг нь хэн хамгаалах талаар огт мэдээлэлгүй байдаг гэсэн судалгаа гарчээ. Иймд охидын аюулгүй байдал, хамгаалал, хөгжлийн асуудлыг зөвхөн гэр бүл, төрийн байгууллага зэрэг хэдхэн субъектээр ойлгох бус нийтээрээ анхаарал хандуулах цаг болжээ. Тиймээс өнөөдөр охидын эрх, хөгжил, хамгаалал сэдвийн хүрээнд чуулган зохион байгууллаа. Чуулганд Баянзүрх дүүргийн 500 гаруй охид оролцсон бөгөөд “Хандлагын хүч”, “Охидын манлайлал”, “Миний хайртай би”, “Because am i girl” зэрэг сэдвийн хүрээнд илтгэгч нар илтгэл хэлэлцүүлсэн.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Гүүд нэйборс олон улсын байгууллага чуулганыг хамтран зохион байгуулсан. Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх нар оролцсон юм. Баянзүрх дүүрэг 2024 оныг “Хүүхдийн хөгжлийн жил” болгон зарласан гэдгийг Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх хэлж сургууль, цэцэрлэгийн орчинд хүүхэд аюулгүй зорчих орчинг бүрдүүлэх зэрэг тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлнэ гэсэн юм.
Мөн охидын эрх, хамгааллын талаарх олон нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх, бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх, нөлөллийн ажлуудыг цаашид хийж хэрэгжүүлнэ гэдгийг чуулганыг зохион байгуулагчид хэллээ гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Facebook

Валютын ханшийн мэдээ