Шинэ мэдээ

Баянзүрх дүүргээс БНСУ-руу гэрээт ажилтан явуулахад бүх талаар хамтран ажиллана

БНСУ гадаадаас ажиллах хүч авахдаа улс бүрд квот тогтоодог. Манай улсаас жилд 4000 иргэн гэрээгээр ажиллуулахаар квот тогтоосон ч сүүлийн 5 жилийн хугацаанд жилдээ 1000 гаруй иргэн л явсан нь хэлний шалгалтдаа тэнцдэггүйгээс үүдэлтэй аж.
Тиймээс Монгол Улсаас БНСУ-д гэрээгээр ажиллах иргэдийн тоог нэмэх зорилгоор Баянзүрх дүүрэгтэй хамтран ажиллах санал солилцохоор Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга З.Энхболд, HRDKorea-гийн Монгол дахь И ПИ ЭС төвийн захирал Лий Син Жэ нар Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх болон удирдлагын багийнхантай уулзлаа.
БНСУ-д гэрээгээр ажиллах иргэдийн Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийн сүүлийн өдөр маргааш. Хэлний шалгалтад TOFIC-ын 1.5 оноо авсан иргэдэд БНСУ-д гэрээгээр ажиллах эрх нээгддэг бөгөөд энэ хэмжээний хэлний мэдлэгтэй болохын тулд 45 хоногоос 2 сарын хугацаанд хичээллэх программ байдаг аж. Одоогоор Баянзүрх дүүргээс 1600 гаруй иргэн бүртгүүлсэн ч хэлний мэдлэгтэй хүн цөөн байгаа юм. Тиймээс иргэдийн хэлний мэдлэгийг нэмэгдүүлэхэд дүүрэг, орон нутгийн оролцоо зайлшгүй шаардлагатайг хэллээ.
Уулзалтын үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх “Манай дүүрэг удахгүй хагас сая хүн амтай болно. Ажиллах хүч залуу дүүрэг. Тиймээс залуучуудаа дэмжих, халамжаас хөдөлмөрт шилжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх үүднээс залуусын хэлний мэдлэгийг дээшлүүлж, шалгалтад тэнцэх боломжийг олгох ёстой. Залуус гадаадад ажиллаад, тэндээ сурсан зүйлээрээ эх орныхоо хөгжилд гар бие оролцоно” хэмээн хэлсэн юм.
Өмнөх жилүүдэд манай улсаас зөвхөн аж үйлдвэрийн салбарт гэрээт ажилтан авч байсан бол энэ жил Хөдөө аж ахуй, газар тариалан, барилга, үйлчилгээ 1, үйлчилгээ 2 гэсэн таван салбарт нийт 4261 иргэнийг сонгон шалгаруулж авна. Ингэхдээ аж үйлдвэрийн салбарт 8000 иргэнийг бүртгэж 2939, Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт 5300 иргэнийг бүртгэж 590, барилгын салбарт 2500 иргэнийг бүртгэж 250, үйлчилгээ 1 салбарт 200 иргэн бүртгэж 10, үйлчилгээ 2 салбарт 4000 иргэн бүртгэж, 472 гэрээт ажилтныг тус тус сонгон шалгаруулах квотыг ирүүлсэн байна.

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Facebook

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.
онцлох мэдээҮйл явдалЦаг үеШинэ мэдээ

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав. Нийтийн эзэмшлийн...

300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг 12 дугаар сард багтаан зарлана.
Үйл явдалШинэ мэдээ

300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг 12 дугаар сард багтаан зарлана.

Ирэх жилүүдэд Улаанбаатар хотын эрчим хүчний салбарт дулааны тархмал эх үүсвэр байгуулах,...

Шинэ Зуунмод хотын инженерийн байгууламжийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина.
Шинэ мэдээ

Шинэ Зуунмод хотын инженерийн байгууламжийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина.

Улаанбаатар хот газар нутгаа 31 мянган га-гаар тэлж, анхны дагуул хот болох...