Баянзүрх дүүргийн 33-р хороонд 3 км шинэ авто зам баригдаж байна
Баянзүрх дүүргийн 33-р хороо, Гачууртын авто замаас Баяндөхөмийн ам хүртэлх 3 км урт авто замын бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна.
Одоогийн байдлаар 1.7 км замын ажил хийгдэж байгаа бөгөөд үүнээс 1.1 км хэсэг 95 хувийн гүйцэтгэлтэй байна. Үлдсэн 600 метрийн асфальт бетон суурь хучилтын ажлыг маргааш дуусгаж, дараа нь өнгөн хучилт хийж, зорчих хөдөлгөөнийг нээхээр төлөвлөжээ.
Тус ажлыг “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ гүйцэтгэж байгаа бөгөөд найман самосвал, гурван экскаватор, хоёр авто замын индүү ашиглан ажиллаж байна.
Баяндөхөмийн ам орчим нь өмнө нь намгархаг, шороон замтай тул иргэд зорчиход хүндрэлтэй байсан. Шинэ зам ашиглалтад орсноор оршин суугчид саадгүй, аюулгүй зорчих нөхцөл бүрдэх юм.



Leave a comment