“Хэсгийн ахлагч бол иргэдэд хамгийн ойр ажилладаг төрийн төлөөлөл”
Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан болон холбогдох албаныхан дүүргийн баруун бүсийн хороодын хэсгийн ахлагч нартай уулзалт хийлээ.
Хороодын хэсгийн ахлагч нар бол төрийн үйлчилгээг иргэн бүрт хамгийн ойроос хүргэж, мэдээллийг цаг алдалгүй дамжуулан, шат шатны бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэгч төр иргэний гүүр нь билээ.
Уг уулзалтын хүрээнд хэсгийн ахлагчид төрийн үйлчилгээг иргэдэд хүргэхэд тулгардаг саад бэршээлүүдийг сонсож, тодорхой эерэг үр дүнд хүрэх арга хэмжээ авах, мөн хороо, хэсэг бүртээ шийдлээ хүлээж буй иргэдийн бодит хэрэгцээ, шаардлагад нийцсэн хөрөнгө оруулалтын ажлуудыг тодорхойлох замаар 2026 оны дүүргийн төсөвт үе шаттай шийдвэрлэх арга хэмжээ авах талаар санал солилцлоо.










Leave a comment