Шинэ мэдээ

Хороодын хэсгийн ахлагчтай бүсчилсэн уулзалт хийлээ

Хороодын хэсгийн ахлагчтай бүсчилсэн уулзалт хийлээ
  УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан болон холбогдох удирдлагууд хороодын хэсгийн ахлагчтай бүсчилсэн уулзалт зохион байгууллаа. Уулзалтыг дүүргийн зүүн, төв, баруун бүс гэж хэсэгчилсэн байдлаар хийсэн бөгөөд өмнөх жилүүдэд хэрэгжүүлсэн ажил, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын үр дүнг танилцуулж, ирэх онд төлөвлөгдөж буй ажлуудын талаар мэдээлэл өглөө.
   Хэсгийн ахлагчид бол зөвхөн мэдээлэл дамжуулагч биш өрхийн бодит асуудалд хүрч ажилладаг, ахмад настанд тусалж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээг сонсож, архины хамааралтай иргэд болон нийгмийн эмзэг бүлэгт хамаарах өрхүүдэд анхаарал халамж тавьж, тус дэмжлэг үзүүлдэг хүмүүс билээ. Уулзалтын үеэр хэсгийн ахлагчид тулгамдаж буй асуудлуудаа илэн далангүй хэлэлцэж, иргэдийн санал санаачилгыг бодит шийдэлд хүргэх боломжийн талаар санал бодлоо солилцсон юм.
Мөн энэ үеэр холбогдох удирдлагууд зарим хороодод тулгамдаад байгаа асуудалд тодорхой хариулт өгч, шийдвэрлэж ажиллалаа. Энэхүү уулзалт нь иргэдэд төрийн үйлчилгээг илүү хүртээмжтэй болгоход хороодын хэсгийн ахлагчдын идэвх оролцоог нэмэгдүүлэхэд чиглэснээрээ онцлог аж.
May be an image of newsroom, dais and textMay be an image of dais and textMay be an image of newsroom and textMay be an image of one or more people, people studying and textMay be an image of textMay be an image of one or more people, people studying and textMay be an image of lighting, speaker, dais and text that says 'БАЯНЗУРХ ДУУРЭГ ・.・.・ товийн 5YC 乾 ১৪২ БАЯНЗУРХДУУРЗ БАЯНЗУР ΑУРЭГ'

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Facebook

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Шинэ мэдээ

Баянзүрх дүүргийн удирдах ажилтнуудын I шуурхай зөвлөгөөн боллоо

Баянзүрх дүүргийн удирдах ажилтнуудын I шуурхай зөвлөгөөн боллоо    Баянзүрх дүүргийн удирдах...

Шинэ мэдээ

ШШГЕГ-ын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид шинэ жилийн арга хэмжээ зохион байгууллаа

ШШГЕГ-ын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид шинэ жилийн арга хэмжээ...

Шинэ мэдээ

Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийг амжилттай зохион байгууллаа

Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийг амжилттай...

Шинэ мэдээ

Баянзүрх дүүрэгт нийтийн байрнуудад хяналт, шалгалтын ажил хийж байна

Баянзүрх дүүрэгт нийтийн байрнуудад хяналт, шалгалтын ажил хийж байна     Баянзүрх дүүргийн...