Худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгжид сургалт зохион байгууллаа
Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Стандарт хэмжил зүйн газар, Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо Мора ТББ-тай хамтран худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад зориулсан мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх сургалт зохион байгууллаа.
Сургалтад Баянзүрх дүүргийн худалдаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл оролцож, худалдаа үйлчилгээний салбарт мөрдөгдөх хууль, журам, стандарт, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах талаар мэдлэг, мэдээллээ дээшлүүллээ.




Leave a comment