Шинэ мэдээ

Нийслэлийн Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөлийн хуралдаан Гал унтраах 35 дугаар ангид боллоо

Нийслэлийн Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөлийн хуралдаан Гал унтраах 35 дугаар ангид боллоо
Нийслэлийн Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөлийн хуралдаан Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбуланд байрлах Гал унтраах 35 дугаар ангид боллоо. Энэхүү хурлаар 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт, нийслэлчүүдийг Гамшгийн эрсдэлээс хамгаалах чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа хэлэлцлээ.
Мөн энэ оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний зөвлөмжийг баталлаа. 2026 онд гал түймрийн эрсдэлийн эсрэг, газын хэрэглээтэй холбоотой болон байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр олон ажил хийхээр төлөвлөж байна. Тухайлбал Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Нийслэлийн Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөлийн дарга А.Баяр дүүрэг бүр хүүхэд залууст гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдлэг олгох сургалтын танхимтай болохыг уриаллаа.
Хуралд Нийслэлийн Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөлийн гишүүн байгууллагуудын төлөөлөл болон 9 дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нар оролцож, санал хүсэлтээ илэрхийлсэн. Баянзүрх дүүрэг Нийслэлийн хамгийн олон хүн амтай дүүрэг. Түүнийгээ дагаад гамшгийн эрсдэл өндөр. Тиймээс энэхүү эрсдлийг 80 хувиар бууруулах боломжтой зүйл бол зарлан мэдээлэх ажлыг эрчимжүүлж технологийн дэвшилтэй уялдуулах шаардлагатай байгааг Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Мэндсайхан онцолж хэллээ.
May be an image of textNo photo description available.May be an image of textMay be an image of one or more people and textMay be an image of textMay be an image of one or more people, newsroom and text

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Facebook

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Шинэ мэдээ

Баянзүрх дүүргийн Улаан загалмайн хорооны ээлжит сургалт зохион байгуулагдлаа

Баянзүрх дүүргийн Улаан загалмайн хорооны ээлжит сургалт зохион байгуулагдлаа Баянзүрх дүүргийн Улаан...

Шинэ мэдээ

Баянзүрх дүүрэгт зам талбайн цэвэрлэгээний ажил үргэлжилж байна

Баянзүрх дүүрэгт зам талбайн цэвэрлэгээний ажил үргэлжилж байна Өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүргийн...