Шинэ мэдээ

САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга А.Баяр, БНСУ-ын Укчонь дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, төлөөлөгчдийг хүлээн авч, санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичигт
1. Жил бүр 2 сувилагч, асрагч Укчонийн эмнэлэгт туршлага солилцуулах
2. Жил бүр 5 хүүхдийг Homestay хөтөлбөрийн хүрээнд харилцан солилцох
3. Тэрбум модны үндэсний хөдөлгөөний хүрээнд Олон Улсын эко цэцэрлэгт хүрээлэнд төгөл байгуулах
4. Жил бүр 30 гаруй Баянзүрх дүүргийн иргэнийг ажиллах хүчин болгон илгээх зэрэг асуудал багтаж байна. Энэ үеэр Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга А.Баяр
” Баянзүрх Укчонийн харилцаа 4-5 зүйл дээр тогтохгүй. Бид хөгжлийн зураглал бодлогын баримт бичигт туссан ногоон хөгжил, хүний хөгжил, эрүүл мэнд, боловсролын салбарт илүү өргөн цар хүрээтэй хамтран ажиллана. Жишиг ажлуудыг санаачилж хэрэгжүүлнэ” гэлээ.
Укчонь дүүргийн хувьд БНСУ-ын хэмжээнд ногоон хөгжил, үйлдвэрлэл, нарийн мэргэжлийн чиглэлээр тэргүүлдэг гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Facebook

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Шинэ мэдээ

“Амар байна уу-2026” үзэсгэлэн худалдааны үеэр Баянзүрх дүүргийн соёлын ордны урлагийн тоглолт зохион байгуулагдлаа

“Амар байна уу–2026” Сар шинийн үзэсгэлэн худалдааны үеэр Баянзүрх дүүргийн Соёлын ордны...

Шинэ мэдээ

Баянзүрх дүүргийн удирдах ажилтнуудын 2026 оны II дугаар шуурхай зөвлөгөөн боллоо

Баянзүрх дүүргийн удирдах ажилтнуудын 2026 оны II дугаар шуурхай зөвлөгөөн боллоо Баянзүрх...

Шинэ мэдээ

Нийслэлийн Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөлийн хуралдаан Гал унтраах 35 дугаар ангид боллоо

Нийслэлийн Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөлийн хуралдаан Гал унтраах 35 дугаар ангид боллоо...

Шинэ мэдээ

Баянзүрх дүүргийн Улаан загалмайн хорооны ээлжит сургалт зохион байгуулагдлаа

Баянзүрх дүүргийн Улаан загалмайн хорооны ээлжит сургалт зохион байгуулагдлаа Баянзүрх дүүргийн Улаан...