Үйл явдал

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, удирдлагын баг 4-р сарын иргэдтэй хийх уулзалтаа зохион байгууллаа

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, удирдлагын баг 4-р сарын иргэдтэй хийх уулзалтаа зохион байгууллаа
Иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, санал хүсэлтийг нь хүлээн авах үүднээс энэхүү уулзалтыг тогтмол зохион байгуулдаг.
Уулзалтын өмнө иргэдийн асуудал хэрхэн шийдвэрлэгдсэн талаарх мэдээллийг танилцуулдаг. Өмнөх уулзалтад оролцсон иргэдээс газрын асуудлаар 19, нийгмийн халамжийн чиглэлээр хоёр, тохижилт дэд бүтэц, нийтийн аж ахуйтай холбоотой асуудлаар 12 иргэн тус тус хандсан. Үүнээс найман иргэний асуудал нь шийдвэрлэгдсэн бол 22 нь судлагдах шатанд явж байна.
Өнөөдрийн уулзалтад оролцсон иргэдээс дүүрэг, орон нутагтай хамтран ажиллах чиглэлээр санал дэвшүүлсэн иргэдийн талаарх мэдээллийг хүргэе. Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны иргэн О.Энхмаа захын хороодын иргэдэд үйлчлэх эмнэлэг байгуулахаар төлөвлөн, зураг төсөл боловсруулсан. Энэхүү төслөө танилцуулсан. Архины хамааралтай иргэдийг нийгэмшүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Сэргэлт-Өөд” Төрийн бус байгууллагаас хамтран ажиллах, иргэдийг ажлын байранд зуучлах, энэ хүрээнд тодорхой ажил зохион байгуулахыг хүслээ.
Мөн “Монголын зэс цайр үйлдвэрлэгчдийн Хүннү холбоо”-ны тэргүүн М.Баяр-Эрдэнэ хог хаягдлын чиглэлээр хамтран ажиллах санал тавилаа.
Иргэд ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах хүрээнд санал дэвшүүлж уулзалтад оролцсон иргэдэд Засаг дарга Н.Баярмөнх талархал илэрхийлээд хамтран ажиллах боломжтой гэдгийг хэллээ.
Баянзүрх дүүргийн 39 дүгээр хорооны иргэн Г.Ядамсүрэн Тэнгэр худалдааны төвийн хажууд байрлаж буй зүүн авто зогсоолоос үүдэж Баянзүрх хотхоны 3000 гаруй иргэний эрх зөрчигдөж байгааг хэлсэн. Энэ мэтчилэн зарим иргэдээс өгсөн санал хүсэлттэй холбоотойгоор тухайн байршилд очиж ажиллахаар боллоо.
Иргэдтэй хийх уулзалтад Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, Засаг даргын Тамгын газрын дарга И.Баттөгс болон дүүргийн харьяа хэлтсийн удирдлагууд оролцлоо гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Үйл явдал

Хотын стандартыг хэрэгжүүлэх талаар уулзалт боллоо

Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2024 оныг “Тохижилт-Бүтээн байгуулалтын жил” болгон зарласан. Үүнтэй...

Үйл явдал

Цэргийн үүрэгтний үнэмлэх гардуулах хүндэтгэлийн арга хэмжээ боллоо

“Эх орны минь тусгаар тогтнол, батлан хамгаалах үүрэг бидэнд ирж байна гэж...

Үйл явдал

2024 оны 01 дүгээр сарын 17-ны шөнө орсон цаснаар зам талбайн арчилгаа цэвэрлэгээнд

“Баянзүрх Эко тохижилт, үйлчилгээ” ОНӨААТҮГ, “Грийн электриз инженеринг лед” ХХК, “Чингэлтэй ТҮК”...

Үйл явдал

Баянзүрх дүүрэг 2024 оныг “Хүүхдийг дэмжих жил” болгон зарлалаа

Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит XV дугаар хуралдаан болж өндөрлөлөө. Хурлаар нийтдээ...